Дэлхийн монгол

Завхан аймгийн үзэсгэлэнт газруудын мэдээлэл

2010 оны 09-р сарын 14 Нийтэлсэн shaariibuu

Отгонтэнгэр хайрхан: Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн  ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байсан.Түүнээс  хойш 1779онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4021 м өргөдсөн Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг  ойр орчимын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгхийн Отгон, Цагаан хайрхан, Алдархаан, сумдын нутгийн заагт оршдог Аймгийн төвөөс Отгоны амралт хүртэл 78км, Отгон сумаас Хайрхаы өвөр Бадархундаг нуур хүртэл 65 км байдаг байна.

Даян хайрхан: Отгон тэнгэрийн баруун талд харуул мэт сүндэрлэх Их даян ,Бага даян гэсэн 2500м-н өндөртэй 2 сүрлэг хайрхан бий. Даянгийн 2 талд хөх, Цагаан гэсэн 2нуур байх ба энэ ууланд Отгонтэнгэрийн бүсийн ховор ургамал болох вансэмбэрүү, хонин арц, алтан гагнуур, жамянмядаг зэрэг эмийн бусад ховор ургамалтай. Орой дээрээ хэсэг хавтгай газартай ба голд нь тайхар чулуу байдаг. Уулын дээрээс тэртээд харагдах Алтайн хөх уул, Монгол элс зэрэг ойр орчимын өндөр хайрхан уулсууд алган дээр тавьсн мэт үзэсгэлэнтэй харагдах нь эртнээс нааш нутгийн ард түмэн Даян хайрхан дээрээс дэлхий харагдана гэж ярьцгаадаг байна.

 Дэлгэрэнгүй»

Microsoft компаниас санал болгож буй template-д

2009 оны 10-р сарын 29 Нийтэлсэн chinzo

Microsoft-ийнхон таны Word програм дээр чинь төвөггүй хуулагдаад ажиллачих хэдэн бэлэн загвар гаргажээ.

 Дэлгэрэнгүй»

Та өөрийн ивээл чулуугаа мэдэх үү?

2009 оны 10-р сарын 29 Нийтэлсэн chinzo

Дорно дахины зурхайн ухаанд хүний ажил үйлс өөдрөг аз жаргалаар дүүрэн байх ээлтэй эрдэнийн чулуу хүн бүхэнд байдаг гэж үздэг гэнэ ээ.


Бүтэн хэмжээгээрх зургийг харах

 Дэлгэрэнгүй»

Юань гүрэн ба Хубилай хаан

2009 оны 10-р сарын 28 Нийтэлсэн miigaa
Юань гүрэн  1260 оны 5-р сард Хархорум хотноо Аригбөх их хуралдайг хуралдуулж өөрийгөө Их Монгол улсын хаан ширээнд өргөмжилсөн. Үүний дараахан буюу 1260 оны 6-р сард Хубилай хаан Кайпин хотноо хятад ноёд түшмэдээр дэмжүүлэн “Их хуралдай” гэгчийг хуралдуулж өөрийгөө “Их Монгол улсын зүй ёсны их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Дэлгэрэнгүй»

Сүнс гэж байдаг гэж үү

2009 оны 10-р сарын 27 Нийтэлсэн chinzo

Сүнс гэж зүйл хүнд байдаг бололтой. Яагаад гэвэл би шөнө болгон өөр өөр зүүд зүүдэлж огт таниж мэдэхгүй газар оччихсон орчлон дээр байхгүй боломжгүй мэт тийм л зүйлүүдийг мэдэрч бие сэтгэлээрээ даван туулж байдаг.




 Дэлгэрэнгүй»

Монголыг мөхөөх таван өгөөшийн арга

2009 оны 10-р сарын 26 Нийтэлсэн shaariibuu
Эртний хятадын төрийн зүтгэлтэн Жя И бол түрүү Хан улсын Хан Вэньди /м.э.ө 2-р зуун/ хааны түшмэл юм. Жя И нь манай Хүн гүрний хоёр дахь хаан Луустайн /Модун хааны хүү м.э.ө 174-161 онд хаанчилсан/ үед амьдарч байсан бөгөөд Хүн гүрнийг доройтуулах бодлогыг голлон хариуцаж, бүхэл бүтэн цогц систем бодлогыг боловсруулжээ. Түүний системийг “Гурван илтгэл, таван өгөөш” гэж нэрлэдэг байна.

 Дэлгэрэнгүй»

Хүн доторхи хүн

2009 оны 10-р сарын 23 Нийтэлсэн shaariibuu
Таны дотор хүн байна гэвэл итгэх үү? Хааяа хичээлээ хийх гээд номоо уншаад л байдаг эцэст нь ойлгосон зүйлгүй би юу уншчихваа гэж боддог. Харин тэр үед миний тархи яачихсан юм бэ? Уншаад байхад юу ч ойлгодоггүй. Эсвэл энэ шинжлэх ухааны нэр томъёо, тодорхойлолт болохоор ойлгомжгүй байгаа юм байна гээд бусдаас асуухад ойлгочихсон л байдаг. Дэлгэрэнгүй»

Онигоо уншмаар байна уу?

2009 оны 10-р сарын 23 Нийтэлсэн chinzo

laugh

 Дэлгэрэнгүй»

Та  үүнийг мэдэх үү?
 Дэлгэрэнгүй»

Та эх орныхоо гайхамшигуудыг хэр мэдэх вэ?

2009 оны 10-р сарын 23 Нийтэлсэн chinzo

 Мэддэг бол хэр сайн мэддэг ээ ороод  үзээрэй.

 Дэлгэрэнгүй»

Зүгээр л амны хаалт зүүгээд л байх уу?

 Дэлгэрэнгүй»

Хабул хаан

2009 оны 10-р сарын 19 Нийтэлсэн ragchaa
Хабул хаан


Алангоо эхийг өнгөрсөний дараагаар отгон хүү болох Бодончар нь хэдийгээр өмч хөрөнгийн хувь хүртсэн ч эрх мэдлийн төлөө их бага хэмжээний тулаануудыг хийснээр Монголчуудын дунд нилээн нэр хүнд бүхий удирдагч болж чадсан байна. Тэрээр Чингис хааны өвөг дээдэс Боржигон овгийг үндэслэсэн бөгөөд Боржигон гэдэг үг нь эртний монголоор "Цэнхэр нүд" утгатай, түүний үр сад, ач зээ нар нь цэнхэр нүд, улбар шар үстэй байсан төдийгүй цэвэр цусны Монголчуудын овгийг үүсгэж чаджээ. Энэхүү овогийг Нирун "Гэрлийн үр сад" гэж бас нэрлэдэг байсан байна. Монголчуудыг ийнхүү ямарваа нэгэн гадны нөлөөгүйгээр тоогоо нэмэгдүүлж, хүчээ хуримтлуулж байх үед мөнхийн өрсөлдөгч эд хөрөнгийн уурхай болох
 Дэлгэрэнгүй»

Индианчууд Монгол гаралтай юу?

2009 оны 10-р сарын 19 Нийтэлсэн ragchaa

Индианчууд Монгол гаралтай юу

 Дэлгэрэнгүй»

СҮҮЛЧИЙН ХОРЧИН

2009 оны 10-р сарын 19 Нийтэлсэн ragchaa
СҮҮЛЧИЙН ХОРЧИН

(өгүүллэг)

Умар зүгээс Бээжин хотыг зорих хөл хөдөлгөөн нэт их нэгэн том замыг тосон мэхэлзэж , үдэн гэдэлзэх олон олон хот тосгодын нэг нь зам руу харсан өнгөн талаа пааландан гял цалаар гийлгэсэн атал ар нуруу нь ачаа даахаа алин цагийн больж, өтөлсөн хөгшин илжигний атираат нуруу шиг өмгөр умгар шавар тагзнуудаас бүрддэг Тайвас хэмээх нэвсгэр хот бөлгөө. Түүхийн шарласан хуудсуудыг сөхөн үзвэл өмнө зүгээс хүний олноор түрэх хятад иргэдийг махир сэлмээр тосож цөс ихт хурдан морьдын хар эрчээр үлдэн хөөж хэрэмнийх нь чинадад оруулаад “Дахиад наашаа хоншоороо цухуйлгаарай та нар” хэмээн мянга мянган жил аашилж явсан агсамхан эрсийн хээр тулсан тулгын гурван чулуутай , тэр дундаас манарах амьд халуун утаат нутаг байж энэ Тайвас.
Одоо гэвэл их зам бараадан бээвийж зогсоо хүн шиг. Замаар есөн өнгийн түмэн хэлийн хүн зон тасралтгүй хөлхөж зарим нь цахарын их говийг хэрхэн туулна даа гэхээс бяцхан зүрхшээн халиран ахуйд тэр элсэн далайг нэгэнт туулаад ирчихсэн зарим нь өөр өөрийн хэлээр өвөр зуураа бардам амгалан ярилцан Жанчхүү хотыг зорино.(Үргэлжлэл.....)
 Дэлгэрэнгүй»

Б.Ринчин: ЭХ ХЭЛЭНДЭЭ ЭЗЭН БОЛЪЁО

2009 оны 10-р сарын 19 Нийтэлсэн ragchaa
Б.Ринчин: ЭХ ХЭЛЭНДЭЭ ЭЗЭН БОЛЪЁО


Ардын засаг мандаад, ЗХУ-ын хэл бичгийн дээд сургуульд явуулсан анхны 18 оюутны нэг нь болсон миний бие зөвлөлтийн нэрт эрдэмтэн есөн академичаар багшлуулан заалгах хувь заяа олдож, монгол бичиг үсгээ Монгол сайн багш нараар заалгасныхаа дээр эх хэлээ шинжлэх ухааны ёсоор ухааран танихын ховор завшаан тохиолдсон билээ.
Үүнд Монгол хэл бичгийн зузаан мэдлэг бүхий хоёр академич багш Владимирцов, Козин нараар заалгаж байхад, эдгээр багш нар минь монгол бичиг зохиолд нэгэн онцлог сонин зүйл бий гэдэгсэн. Юув гэвэл, монгол утга зохиолын уламжлалд үг найруулгыг маш эрхэм болгох нэгэн сонин уламжлал бий. Улс төр, шинжлэх ухаан, түүх судар, ерийн албан бичигт хүртэл үг найруулгыг тун эрхэм болгодог ёс бий. Түүнийг анхааран үз гэж монгол ном судар, албан бичиг тэргүүтэн үгийг сонгон хэрэглэж сул үггүй найруулга сайтай болгодгийг ажин сурч танин мэд гэдэгсэн.
 Дэлгэрэнгүй»