Дэлхийн монгол : ханлиг

ханлиг

ханлиг

Зубу аймгийн холбоонд хамгийн том байр суурь эзэлж байсан одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр дээрх 12-13-р зууны vеийн хамгийн том ханлиг бол Найман юм. Найман аймгийг судалж vзээд олон тvvхчид Тvрэг, Монгол аймаг хэмээн таамаглал дэвшvvлэн маргалдсаар байдаг. Єнєє vед Найман аймгийн тодорхи овгууд тэмдэглэгдэн vлдээгvй байдаг нь энэхvv эцэс тєгсгєлгvй маргааныг тарьжээ. Найман аймгийн Таян хан Чингис хаантай тулалдахаар хэлэлцэж байхад Хатан Гvрбэсv нь Монголчуудыг ханхлах муухай vнэртэй, хар муухай хувцастай хэмээн гоочилж байсан, мєн Найманг эзлэн авахад Хавт Хасар Тататунга хэмээх бичгийн тvшмэлийг олзолж байсан зэргийг vзвэл Найман нь тухайн vеийн овог аймгууд дотроос хамгийн єндєр хєгжилтэй, хvчтэй, соёлтой ханлиг байжээ гэсэн дvгнэлтэнд хvргэдэг. Найман аймгийн тухай Рашид ад дин Чингис хаанаас ємнє Наркиш, Даян, Эниат хаадтай байсан ба Эниат хааний хvv Буйруг, Даян хоёр хаан байсан, мєн Найман аймаг нь олон цэрэгтэй, зан заншил нь Монголтой адил хэмээн тэмдэглэн vлдээжээ.

Найман гэдэг нэр нь Монгол vг, Тvрэгийн "Сакиз Огуз" буюу Найман Огуз хэмээн зарим тvvхчид vздэг. Энэ таамаглал нь "Сакиз Огуз буюу Найман Огуз нь 8-р зууны vеэс тvvхэнд тэмдэглэгдэх болсон Наймангууд нь Тvрэг угсаатай гэж vздэг боловч он жилийн уртад тэдний амьдралын хэв жаяг, зан заншил нь Монгол болон хувирсан юм." гэжээ. Эндээс Найманы ханлиг нь Монголжсон Тvрэг хэмээн батлахыг оролдсон боловч тэр vеийн бусад ханлигуудаас соёлын тvвшин дээгvvр байсан, Плано Карпинигийн тvvхээс Найман нь бусад аймгуудаас татвар авдаг байсан гэдэг мэдээ, Найман, Даян гэдэг нэр зэргээс vзвэл харин Тvрэгжсэн Монгол хэмээн vзэх vндэслэлтэй. Зан заншил, соёлоос дээгvvр байсан Найман хэрхэн Монголын Соёл иргэншилд нэвтрэв гэдэг нь vнэмшил багатай. МУ-ийн их хурлын гишvvн асан Зардыхан нь "Нvvдлийн шувууд нутаг буцахад" хэмээх номондоо Найман аймгийн тухай найман гол мєрєн дамнасан газар нутагт оршидог байсан учир Найман гэдэг бєгєєд Казак тvмэн Найман аймгаас гаралтай гэж бичсэн байдаг.

Ер нь одоогийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Тvрэг, Уйгур зэрэг улсууд хvчирхэгжин мандах vед тал нутгийн Монгол аймгуудад тэдний зан заншил нэвтрэн ихэд тvрэгжсэн байсан. Уйгуржин бичиг хэрэглэдэг байсан Наймангуудын бичгийг Их Монгол улс шууд аван хэрэглэсэн байдаг нь Монгол хэлтэн гэж vзэх бас нэгэн vндэслэл болж єгдєг. Энэ хvчирхэг ханлиг нь Даян хаан, Чингис хаанд дарагдан мєхсєн vеэс Их Монгол улс байгуулагдаж Монгол туурагтанг нэгтгэж дуусдаг тvvхтэй.

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
javhaa (зочин)

deed blogiin chin zurag uvsiin ulaangom ruu yavj bhad bdag nogoon shireg gdg gazraas harhiraa uul haragddag shig haragdaj bna

haaj (зочин)

vhsenii chin uvs uvs shig shorootoi gazar haan abna?

♥♥МочкА♥♥

Ханлиг гэж юу гсн өг вэ?
Ханлиг эхийн удам гэхээр юу гсн үгүү?

нараа (зочин)

хичээл хийхэд их тустай байлаа

heshigee (зочин)

hanlig gj yu yum be

Ganaa (зочин)

ih tus bollo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)