Т.Галсан ″Монгол хүний зүрхний бичээс″



Би 5-н ханатай гэрт төржээ
Би 5-н тивтэй дэлхийд төржээ
Би буурал түүхтэй Монголд төржээ
Би бурхад мэндэлдэг Дорнод төржээ

Залуустаа Тангадын Галсан гуайн зохиосон "Монгол хүний зүрхний бичээс" шүлгийг толилуулж байна. Эх орондоо харйтай хэн бүхэнд зориулав...

Би 5-н ханатай гэрт төржээ
Би 5-н тивтэй дэлхийд төржээ
Би буурал түүхтэй Монголд төржээ
Би бурхад мэндэлдэг Дорнод төржээ

Бойтогны минь хонх намайг хөлд оруулсан
Ботгон буйлаан намайг хэлд оруулсан
Уухай гийнгоо надад жигүүр ургуулсан
Уртын дуу надад ухаан цараалсан

Эвдэрвээс бид хуваахын хүрд ээ
Эвлэрвээс бид үржүүлэхийн хүрд ээ
Энэ бол миний зүрхний бичээс
Эвлэрсэн цагтаа Монголчууд бид хүчтэй

Авдран дотроо судар минь багтдаг
Атныхаа нуруун дээр гэр минь багтдаг
Өргөөн тооноор минь наран багтдаг
Үнхэлцгэн дотор минь орчлон орчдог оо

Би дэлхий хэвтэй гэрийн эзэн
Би дээшээ заяатай буяны эзэн
Би дээрээ нартай тэнгэрийн эзэн
Би дээдсээс зарлигтай Монголын эзэн

Би 5-н хошуу сүргийн эзэн
Би тал хангай говийн эзэн
Би лустай хөх усны эзэн
Би луутай хөх тэнгэрийн эзэн
start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Света

Гоё шүлэг шүү нээрээ. Харин тэр дээр цараалсан гэдэг үгийг сараалсан гээд жаахан алдчиж.

Гана

goy shuleg

удвал (зочин)

үнэхээр сайхан шүлэг
тимээ бид дэлхийд данстай монголчууд

ganzo (зочин)

үнэхээр гоё шүлэг даан ч т.галсангуйн уншдагаас жаахан өөр юм шиг ээ.

uugii (зочин)

гоё шүлэг байна үнэн тасарчихсан

ганбаа (зочин)

ih shan utga sanaatai shuleg shuu

өөнө (зочин)

goy shuleg baina

tsolmon (зочин)

mash goyo shuleg baina aa

САНАСААР

сайхан шүлэг дээ

одко (зочин)

гоё шүлэг байна

м11 (зочин)

гоё шүлэг байна!

darhanbayr (зочин)

goe shvleg shvvv

бямбахорол (зочин)

ih goe shulguud bna hund uhaan uram hairalmaar shulguud bn

duuren jargal (зочин)

bi ene shulegiig unshina mash goy shuleg teeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee humuuuuseeeeeeeeeeeeeeeeeeeeeeeei

Guamaral (зочин)

mash goy shuleg bna

gantogtokh (зочин)

монгол хүн ийм байх ёстой

даваа (зочин)

хахахахахахаха

gantogtokh (зочин)

монгол хүн ийм байх ёстой

gantogtokh (зочин)

монгол хүн ийм байх ёстой

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)