Дэлхийн монгол : Монголын дайн тулаан, цэргийн урлагийн түүх

Монголын дайн тулаан, цэргийн урлагийн түүх

Монголын дайн тулаан, цэргийн урлагийн түүх

Доод палеолитын үед монгол нутагт оршин суугчид гилбэр ба үзүүр мэсэн зэвсэг, амьтны яс, модон бороохой, шийдэм зэргийг хэрэглэж байв.

Дунд палеолитын үед гурвалжин мэс ба хянгар зэвсэг хэрэглэх болов.

Дээд палеолитын үед зэвсгийн төрөл олширч чанар нь сайжирсны зэрэгцээ хөнгөн багаж зэвсэгт мод, ясаар бариул хийх болов.

Мезолитын үед нум сум анх үүсчээ.

Неолитын үед чулууг зүлгэж билүүдэх, өнгөлөх, өрөмдөж цоолох аргыг олжээ.

Энеолитын үед зэсийг хэрэглэж эхэлжээ.

Хүрлийн үед эхийн ёс халагдаж эцгийн эрхт ёсонд шилжсЭнээр дайн тулаан цэргийн зэр зэвсэг ихээр хийх болжээ. Дайчин эрсэд зориулан буган хөшөө босгох болов. Энэ үеийн хүрэл дуулга, хүрэл ясан зэв, хүрэл толь /түүн дээр бамбай ,байлдааны зээтүүгээр зэвсэглэж дуулга өмсөж хуяглАсан хүнд морин цэрэг, нум сумаар зэвсэглэсэн хөнгөн морин цэрэг харилцан тулалдахаар зэхэж буйг дүрсэлсэн нь тэр үед хүнд хөнгөн морин цэрэг байсны гэрч юм/

Ясан зэвийг голчлон анд, хүрэл зэвийг байлдаанд хэрэглэдэг байжээ.мөн М хэлбэрийн нум сум саадагны гох, байлдааны зээтүүг бүсэндээ зүүж явдаг байжээ. Иш дээр нь аргалын толгой дурсэлсэн Чинжаал, хүрэл хутганууд Чандманийн булшнаас олдсон байнаа. Энэ бүгдээс үзвэл хүрэл төмрийн үеийн цэрэг нь гардан тулаанд орохдоо чинжаал, хутга, байлдааны зээтүү, илд, урт, богино жад, бороохой зэрэг жижиг зэвсэг холын тулаанд нум сум, дүүгүүр зэргийг хэрэглэдэг байжээ. Мөн бамбай, дуулгаар хамгаалдаг байжээ. Чинжаал нь голчлон хоёр талдаа иртэй, тольт нь зууван, мөөгөн хэлбэртэй, цагирган сэнжтэй, ишиндээ амьтны дүрстэй, Хоромсогыг гол төлөв тэгш ёроолтой зууван хэлбэрээр шир, мод, үйсээр хийнэ. Бамбай нь дээд хэсгээрээ шовх, зууван хэлбэрийн таван талтай , доод хэсэг нь мөлгөр зууван , зууван дөрвөлжин хэлбэртэй жижгэвтэр, авч явахад хялбар бөгөөд цуваа тагнай маягийн хээтэй , төв дундаа дугуй төвгөр тольтой байна. Нарийн бургасаар бодын ширийг сүлбэж хийсэн бамбай буюу хавтгай банзаар хийсэн бамбай ч байна. өвөрхангай амгийн Тэвш уулын хадны зургаас энэ үеийн цэрэг нь иж бүрэн зэвсэгтэй, явган, морьтой тулалддаг төдийгүй цэргийн жагсаал үүссэн байхыг харж болно.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Шагай (зочин)

дажгүй блог байна надад дэлхийн 1р дайн түүний суурь үндэс,цэргийн урлагт гарсан өөрчлөлтийн талаар мэдээлэл хэрэгтэй байна тус болооч

myamar (зочин)

joj

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)