Дэлхийн монгол : Томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр үүсгэгдсэн томуугийн үед яах вэ?
Халдвар олон улс орныг хамарч, өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэж, цар тахлын шатнаас ч давах хэмжээнд одоогоор очоод байгаа билээ. Ийм учраас Та бүхэнд дараах зөвлөгөөг хүргэж байна. Халдварын эх уурхай: Өвчтэй хүн, хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсөд. Дамжих зам: Уг халдвар нь хүнээс хүнд томуу, томуу төст өвчний нэгэн адил агаар дусал, ахуйн хавьтлын замаар халдварлана. Нууц үе: Ихэвчлэн 1-7 хоног Илрэх шинж тэмдэг: Томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр үүсгэгдсэн томуугийн үед : -Нус гоожих -Ханиалгах -Толгой өвдөх -Хоолой өвдөх -Халуурах -Булчингаар өвдөх -Тамирдах -Сульдах -Бөөлжих гэх мэт бидний мэдэх ердийн томуугийн үед илэрдэг шинж тэмдгүүд илэрнэ. Бүх насны хүмүүс ялангуяа идэр насныхан зонхилон өвчилж байгаа нь мэдээлэгдсэн. Урьдчилан сэргийлэлт: Одоогоор өвөрмөц урьдчилан сэргийлэлт вакцин байхгүй. Үйлдвэрлэх шатандаа явж байна. Гэвч Оселтамивир /Tamiflu/, Занамивир /Relenza/ гэсэн вирусийн эсрэг бэлдмэлээр урьдчилан сэргийлэх боломжтой. Хамгийн гол нь хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд: -Ханиаж найтаах үед ам, хамрыг алчуур, сальфеткаар таглах, -Гараа сайтар савандаж угаах, -Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх, -Нүд, ам, хамарт бохир гараар хүрэхгүй байх, -Аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, -Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулж байх, -Онцын шаардлагагүй тохиолдолд өвчлөл гарсан оронд зорчихгүй байх, -Олон хүн цугласан газраар сэлгүүцэхгүй байх, -Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1 хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх, -Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай хандах шаардлагатай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)