Дэлхийн монгол : Монгол улсынхаа хамгийн хамгийнийг мэдэж байхад илvvдэхгvй болов уу?

Газар нутгийн хамгийн хамгийн
Монгол орны нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь Монгол Алтайн нурууны 3243,6 тоот өндөрлөг бүхий Моолтын уул юм .

Монголын хамгийн зүүн захын цэг нь Соёлз уулын зүүн хойд зүгт 7,1 км зайд орших 1290,0 тоот өндөрлөгийн хилийн 539 дүгээр тэмдэг бүхий модтой хамар юм.

Монголын хамгийн хойд захын цэг нь Их Саяны нурууны Монгол Шарын даваа юм.

Монголын хамгийн өмнө захын цэг нь Орвог хошууны Бор толгой юм.

Монгол орны хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны Таван Богд уулын “Найрамдал” оргил” 4374 км, Мөнххайрхан уулын “Сүхбаатар” оргил 4204 м.

Хамгийн нам цэг нь Дорнод монголын талд дахь Хөх нуурын түвшин 560м .

Хамгийн уудам говь: Манай орны хамгийн их талбайтай говь бол Алтайн өвөр болон эдгээр говийн халдат бэрх уулсад орших Говийн их дархан газар гэж хэлж болно. Энэ дархан газрын “А”, “Б” хоёр хэсгийн нийт талбай нь 64474 км2 юм.

Хамгийн баруун захын цэг Мааньт уулаас, хамгийн зүүн захын цэг Модтой хамар хүртэл 2392 км.

Хамгийн хойд захын цэг Монгол Шарын даваанаас, хамгийн өмнөд захын цэг Орвог гашууны Бор толгой хүртэл 1259 км.

Хамгийн урт нэртэй газар: Монrолын хамгийн урт нэртэй газар бол Хөвсгөл нуурын зүүн захад орших Саравчлага хөгшин-үүрийн сарьдаг хэмээх уул юм.

Хамгийн урт гол: Орхон гол манай орны хамгийн урт гол юм.Хангайн Суварга хайрханаас эх авч 1124 км алслан урсаж Сэлэнгэ мөрөнд цутгадаг.

Хамгийн өндөр хүрхрээ: Манай орны хамгийн өндөр хүрхэрээ бол Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хүрхрээ юм.

Хамгийн богино нэртэй газар: ЭГ гол нь манай орны хамгийн богино нэр тэй газар юм. Хөвсгөл нуураас эх авч Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Эгийн гол нь 475 км урт бөгөөд голын усжих талбай нь 40454 ам дөрвөлжин км болно.

Хамгийн гүн нуур: Хөвсгөл нуурын хамгийн гүн нь 267,2 м бөгөөд Төв Азид хамгийн гүн нуур билээ. Нуурын амьдрал 50 м хүртлэх гүнд зонхилж 200 м-ээс цааших гүнд мөнхийн харанхуй байдаг.

Хамгийн ховор цас: 1968 оны аравдугаар сард Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг Хээр хэмээх газар таван хошуу хэлбэртэй цас оржээ.

Хамгийн том мөсөн гол: Манай орны хамгийн том мөсөн гол нь Таван богд ууланд байдаг 20 км урт, 5 км өргөн Потанины мөсөн гол юм.

мэдээлэлийг www.medeelel.mn-ээс авлаа

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Nobuta (зочин)

баярлалаа..хэрэгтэй мэдээлэл ихтэй блог бна :)

darkuuselbeg (зочин)

HEREGTEE ZUIL BEJSEND BAYARLAA

F D F (зочин)

YASTAI HEREGTEE ZUIL BAINA SHUU EEM UM BAIGAAGUI BOL YANAA ENEEG BEJSEN HUND BAYARLALAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA !

HOHENHAIM (зочин)

EEEM SAIHAN UM BEJSEND BAYARLALAA BAS SAIHAN HELSEN BAINA SHUU. ZUUN ZAH BARUUN ZAH GEED L BUGD BAINA DAAAA ^_^

F D F (зочин)

TAANAR WWW.GAMEZ.MN OROOD UZ

darkuuselbeg (зочин)

WWW.GAMEZMN RUU OROOD MINECRAFT UZEEREE PLS

CA[M]PER (зочин)

TONEL TSAASHAA SHAL HEREGGUU UM HUN

F D F (зочин)

AIRAAJ DEE CA[M]PER ENGEJ BOLOHGUU SHUU DEEE MONGOL ORNEEHOO TUHAI MEDEJ BAIHAD MUU ZUIL UU BAINA MEDDEG UM AA GEHED MEDEHGUU BAIHAD CHENE HEREGTEE BAISAN BEZDAA CHEECH CHULUUN ZUREHTEE UM DAA >_

F D F (зочин)

minersdream.blogspot.com BAS OROOD UZEEREE PLS PLS PLS PLS GUUJ BAINA SHUUU MONGOLD MINECRAFT TOGOLDOG MASH BAG HUN BAINA

aza (зочин)

Tanai sait ih goe sait bna eh tuuhee busdad tugeej bgaad ih talarhaj bna6 Ta nariin ajild amjilt husie6

тулга (зочин)

маш их хэрэгтэй мэдээлэл олон нийтэд болон нийт монголчуудадаа хүргэж байгаа явдалд туйлийн их баяртай байна. Зарим хүмүүс монгол орныхоо үзэсгэлэнт газар байгалийн гайхамшигт газруудаа мэдэхгүй хүн надаар зүгсохгүй байх та бүхэнд талархлалаа

Идэрээ (зочин)

Мааш гоё

johnathat (зочин)

how goes the yaks

Ням од (зочин)

Үнэхээр их хэрэгтэй юм бна шүү баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)