Дэлхийн монгол : Сүнс гэж байдаг гэж үү

Сүнс гэж байдаг гэж үү

Сүнс гэж зүйл хүнд байдаг бололтой. Яагаад гэвэл би шөнө болгон өөр өөр зүүд зүүдэлж огт таниж мэдэхгүй газар оччихсон орчлон дээр байхгүй боломжгүй мэт тийм л зүйлүүдийг мэдэрч бие сэтгэлээрээ даван туулж байдаг. Үнэндээ ном судар дээрээс уншиж байхад ч хүнийг нойрсоход биенээс нь сүнс нь гарч явдаг гэж ярьдаг шүү дээ. Үнэндээ энэ нь бодит оршихуйд болж буй үйл явц биш бөгөөд бидний нүдэнд үл харагдаж гарт үл тэмтрэгдэх тэр л далд ертөнцрүү сүнс маань аялахаар оддог байна. Тэгээд бидэнд бодит амьдрал дээр боломжгүй мэт санагдаж байсан ч далд ертөнцөд орохоор хувирч өөрчлөгдөн бидний сэтгэж үл чадах тэр л ертөнцөд орж явчихдаг Мангас чөтгөр болон хувирсан аймшгийн хүн араатануудтай дайралдаж аль эсвэл сэтгэл хөдөлгөм гайхамшигтай газар ч оччихсон хэн нэгэнтэй зугаалж явж байж ч болох юм.

Гэхдээ би өөрийнхөө зүүдний тухайд гэвэл дандаа л сайхан байгаад байдаггүйг мэднэ. Заримдаа би ихэр татан уйлж босч ирдэг. Энэ нь магадгүй амьдрал дээр маш хүнд дарамтанд орсоноос тэгж зүүдэлдэг боловуу гэж боддог юм. Маш их санаа зовох нь өөрт мэдэгдэхгүй ч гэлээ хүнийг дотороос нь идэж өөрийн мэдэлгүй нэг л өдөр тэр нь илэрч гарч ирдэг юм шиг.. Эндээс хүний дотоод сэтгэл гэдэг харагдаж байгаагаасаа шал өөр байдаг юм шиг. Далай эрэгрүүгээ илүүдэл зүйлсээ түрэн гаргадаг бол хүний сэтгэл ч бас хэрэггүй болсон хог новшоо хураасаар байдаг юм шиг.Тэдгээр нь ихдээд ирвэл бид амархан стресст орох, амархан хөгшрөх,гутранги үлбэгэр байдалтай болох гэх мэт сэтгэлзүйн нарийн өөрчлөлтүүдийн бай болдог юм шиг.Тиймээс хүн иймэрхүү гуних, гутрах, санаагаар унах, уйдах, санаашрах,өөдрөг сайхан юм бодож чадахаа больж эхлэх гэх мэт зүйлс өөрт чинь их илрээд байвал та бушуухан шиг өөрийгөө сэргээх арга хэмжээ авч байхгүй бол ингэж байгаад зүгээр болчихоно гэж бодоод явж байтал чинь тэр нь зүгээр болчихож байгаа юм шиг боловч таны сэтгэлийн орон зайд аль хэдийн байраа эзлэн үлддэг байна. Ингээд та инээж баясаж аз жаргалтай байвч таны мартаж орхисон гуниг чинь зүүдийг чинь бүтээж таны сүнс тэр чинээгээрээ л зугаалж байдаг байна.

Саяхан зурагтаар гарч байсан нэвтрүүлгээс хархад ганц хүүгээ алдсан нэгэн эх, хүүгээ үргэлж санан дурсаж нэгэн бөө дээр очин хүүгээ нөгөө ертөнцөд ямар байгаа талаар нь асууж, түүний сүнстэй уулзахыг хүссэн. Ингээд нас бараад удаагүй байсан хүүгийнх нь оршуулган дээр нь бөө нар очиж түүний сүнсийг ээжтэй нь уулзуулах арга хэмжээ авчээ. Ингээд тэр бөө ном уншсанаар өөрийнх нь сүнс түр зуур биеэс нь холдон оронд нь хүүгийн сүнс орж ирэн ээжтэйгээ ярилцсан. Тэр үнэхээр сонирхолтой байсан бөгөөд үхсэний дараа ч гэлээ хүний ой ухаан байсаар байсан бөгөөд хайртай хүмүүсээ санаж, сэтгэлдээ бодож тээж явсан зүйлсээ тодорхой санаж хэлж чаддаг юм байна гэдгийг тэндээс харж болохоор байлаа. Ээж хүү хоёр тэврэлдэн маш удаан ярилцсан бөгөөд ээжээ та осол болсон газар арай эрт ирсэн бол би үхэхгүй л байсан шдээ гэж ээждээ гомдоллох хүүгийн яриаг сонсоод ямар их харуусал байгааг харж болохоор байлаа. Тэр үед хүү нь машины осолд орчихоод ээжрүүгээ залгахад ээжийнх нь утас болохгүй байсан байна. Гэтэл яг тэр үед нь ээжийнх нь гар утсанд гэмтэл гарчихсан байж л дээ, Ингээд л хүү нь ч ээж нь ч сэтгэлийн маш их шархтай үлдсэн байлаа. Үүнийг би зүгээр нэг зохиочихсон зүйл гэж бодохгүй байгаа бөгөөд хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил хэцүү зүйл болохоор арай гэж хүн болж төрчихөөд хийх гэсэн зүйлээ гүйцээж чадахгүй зуурдаар нас барна гэдэг ямар харамсалтай зүйл байдгийг олж харж болохоор байлаа. Гэтэл зарим хүмүүс амьд мөртөө юу ч хийхгүй юу ч бүтээхгүй бараг л ингэж явахаар үхэх юмсан гэж бодож явдаг.Гэтэл тэд үхсэний дараа ямар том хариуцлага хүлээж байгааг огт анзаардаггүй нь энэ орчлонгийн зовлон юм боловуу даа гэж бодож байна. Буддын сургаальд хоосон чанарын тухай яриад байдаг,би тэрнийг нь сайн мэдэхгүй ч гэлээ хүмүүсийн илүүг олох гэсэн хомхой сэтгэл, бусдаас дээгүүр гарах гэсэн хүсэл нь хоосоны төлөөх тэмцэл юм боловуу гэж боддог. Ганц олдох амьдралдаа хоосон зүйлийн төлөө хамаг цагаа баралгүй хойд насандаа энэ орчлонгоос юуг нь өвөлж авч очих вэ гэдгээ л мэддэг болчихвол энэ насны хэрэг тэр юм боловуу гэж бодлоо...... Ингээд та бүхэн ч гэсэн хоосон чанарын талаар мэддэгээ хуваалцаж мэдлэгт минь тус нэмэр болно гэдэгт итгэж байна...........

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Zochin (зочин)

Sonirkholtoi sedwiig sukhsun baina. Bi suns baidagt itgedeg. Bi zarimdaa nas barsan oir turliin khumuusee ikh sanaj baigaad untakhaar oroi n ter khumuusee zuudendee khardag. Tegeed zarimdaa yum asuukhaar ted nar ymar neg sanaand oromgui khariult ugdug. Zarimdaa bi zuudendee burkhantai uulzdag. Gekhdee ene zuudee yrikhgui ee. Saikhan zuudiig yridaggui gedeg. Bi neg udaa kharin suns kharsan gej uuriiguu boddog.

батцэцэг (зочин)

сүнс газар сайгүй байдаг бидний эргэн тойрон хаа сайгүй сүнс байдаг ч харж л чаддаггүй харин би нас барсныхаа дараа сүнс болон эргэн ирэхийг хүсдэг учир нь намайг байхгүй үед байх амьдрал сонирхолтой

мандуул (зочин)

Сонирхолтой юм бичсэн байна, Би сүнс байдаг гэдэгт итгэдэг баярлалаа,

Souls (зочин)

Дээр сэтгэгдэл дээр бичсэнчлэн сүнс бүгдэд оршин байдаг. Бидний мөн чанар бол сүнс юм. Бас жинхэнэ "би". Бид энэ дэлхий дээр ирэх гэж энэ физик биеийг авдаг. Үхэл бол ердөө л тэр физик бие гэх хуучирсан, элэгдсэн, хөгширсөн хувцасаа тайлж шинэ хувцас авах л үйл. Дээр өгүүлсэн байсан зүүдэндээ олон газраар явж юм үздэг гэдэг бол астрал аялал юм. Бидний нүдэнд харагдах ба харагдахгүй олон зүйлс бий. Бид энгийн амьдрал дээр нүдээр үзэж чадахгүй зүйлсийг астрал аялалаар үзэж болно. Хэрэв ухамсартайгаар астрал аялал хийдэг бол хүссэн газраа очиж болно. Там, диваажин, шамбал гэх мэт...

Souls (зочин)

Блогоо хөтлөөч ээ...Хэдэн оны бичлэг вэ?

Зочин

зууд ургэлж байдаг гун нойрссон уедээ сандагуй зууд сунс биш эруул ухаанаар сэтэгэ

Зочин

хун яагаад хун болдог юм амьтаныг сайн хар бид ч гэсэн амьтан тэгээд чи ойлгох болно ухаарл бол агуу

Зочин

Магадгүй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)