Дэлхийн монгол : Юань гүрэн ба Хубилай хаан

Юань гүрэн ба Хубилай хаан

Юань гүрэн  1260 оны 5-р сард Хархорум хотноо Аригбөх их хуралдайг хуралдуулж өөрийгөө Их Монгол улсын хаан ширээнд өргөмжилсөн. Үүний дараахан буюу 1260 оны 6-р сард Хубилай хаан Кайпин хотноо хятад ноёд түшмэдээр дэмжүүлэн “Их хуралдай” гэгчийг хуралдуулж өөрийгөө “Их Монгол улсын зүй ёсны их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Кайпин хотыг үндэслэн байгуулагч нь Хубилай хаан бөгөөд 1255 онд Мөнх хаан уг хотыг барихыг зөвшөөрсөн зарлигыг буулгасан байна. Энэхүү  хотыг барих ажил 1256 оны зунаас 1259 он хүртэл үргэлжилсэн. Өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шулуун хөх хошууны нутагт байрлах уг хот нь хожим Шанду хэмээн алдаршсан юм. Монгол бичигт “Шанд” хэмээх үгийг “Шанду” хэмээн бичдэг байсантай холбоотой. Хятадын дүрс үсгээр Шандуг “Шань Ду” хэмээн бичдэг бөгөөд үүнийг монгол хэлнээ хөрвүүлэхэд “Дээд нийслэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Уг хот нь байгуулагдсан цаг үеэсээ эхэлж худалдаа арилжаа болон малын арьс шир боловсруулалтаараа тэргүүлж байжээ. Гэвч уг хот нь Хархорумаас давуу, нэр сүртэй хот болж хараахан чадаагүй бөгөөд нийт Монголчуудын дэмжлэгийг хүлээж чадаагүй юм. Гэвч Шанду буюу Кайпин хот нь Хархорумын дараа орох 2 дахь томоохон хот болж байжээ. Түүнчлэн 1264-1270 онд Алтан улсын нийслэл байсан Яньжин буюуу Жунду хотын дэргэд цоо шинэ хотыг байгуулах ажлыг хийсэн. 1272 оны 3-р сард Хубилай хаан шинэ хотоо “Хаанбалиг” буюу “Их нийслэл” хэмээн нэрлэсэн. Уг хотыг хятад дүрс үсгээр “Дай Ду” хэмээн нэрлэн бичдэг . Хубилай хаан :v 1260-1264 онд улсынхаа нийслэлийг Хархорумаас Кайпин буюу Шанду хотруу v 1264 оноос Кайпин хотоос Хаанбалиг руу тус тус нийслэлээ шилжүүлсэн юм. 1264 оны 9-р сард Хубилай хаан зарлиг гаргаж Хаан балгас буюу Хаанбалиг хотыг Монгол гүрний жинхэнэ нийслэл, Шанду хотыг 2 дахь нийслэлээ болгохоор тогтсон. Энэ үеэс Хархорум хот нь Монгол гүрний нийслэл байхаа больж алслагдсан муж болон хувирсна байна. 1271 онд Хубилай улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн. Энэ нь уг үндэс, язгуур угсаа гэсэн хятад гаралтай үг юм. Хубилай Юань гүрний эзэн хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа юун түрүүн өөрийн эрх мэдэл, байр суурийг бэхжүүлэх арга хэмжээг авсан юм. Ингэхдээ тэрээр эд хөрөнгө, эрх мэдэлд дуртай Монгол ноёд язгууртнуудыг өөртөө татах аргыг ашигласанаас гадна хятад түшмэдүүдийн хүчийг ашигласан юм. Хубилай Юань гүрний хаан болсныхоо дараа доорхи бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Үүнд:Гадаад бодлогын хувьд :   1. Сүн улс буюу Хятад орныг бүрмөсөн эзлэн авах бодлогыг баримталсан. Ингэхдээ тэрээр Сүн улсын дотор гарч байсан тариачдын бослого, ноёлогч бүлгийн хоорондын зөрчлийг ашиглахыг эрмэлзсэн. Улмаар Сүн улсыг 1279 онд мөхөөсөн байна. 2. Японыг байлдан эзлэх бодлогыг явуулж хэд хэдэн удаа довтолсон. Тухайлбал: 1265-1271 оны хооронд хэд хэдэн удаа элч илгээж Юаны харьяанд орохыг шаардаж байсан. Улмаар 1274, 1281 онуудад Япон руу цэрэг илгээсэн боловч амжилт олоогүй. 3. Зүүн өмнөд Азийг эзлэхэд ихээхэн анхаарал тавих болсон. Улмаар аанам, Түвд, Бирм, Ява арлуудыг 1290-ээд он гэхэд бүрэн ноёрхолдоо оруулж чадсан.   Дотоод бодлогын хувьд: 1. Эзлэгдсэн орны бүх газар нутаг, хүн ам, хөрөнгө, баялаг, дайны олз зэргийг өөрсдийн  өмч гэж үзэж өөрийн ураг төрлийн ноёд, түшмэд, жанжин нарт хувиарлан өгөх болсон. 2. Хүн амаа дотор нь :  Ш МонголчуудШ Өнгөт нүдтэн /уйгар, түрэг, перс гэх мэт/Ш Умард хятадын хүн ам /Зүрчид, Кидан гэх мэт/Ш Өмнөд хятадын хүн ам /Өмнөд Сүн улсын иргэд/3. Өрнө зүгийн худалдаачид, бичиг эрдмийн хүмүүс болон шашны номлогчдыг хүрэлцэн ирхэхийг уриалах болсон. 4. Хятадыг захирахдаа “Хятадыг хятадаар” бодлогыг баримталсан. 5. Худалдаа арилжааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байсан. /Дан ганц Хубилай төдийгүй дараа дараачийн хаадууд ч гэсэн энэ асуудлыг ихээхэн анхаарч байсан /6. Өртөөний албыг улам боловсронгуй болгосон. Энэ нь Марко Пологийн тэмдэглэлд тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг.7. Хууль цаазыг нарийвчлан тогтоосон бөгөөд энэ нь Монголчуудын ноёрхлыг бэхжүүлэхэд чиглэгдэж байв. Тухайлбал: “Их Юань улсын нэвтэрхий хууль”, “Их Юань улсын хууль цаазын бичиг” зэрэг болно. 8. Улс орны хэрэг явдал, албан хэргийг “Дөрвөлжин бичиг”-ээр явуулахыг зарлигдсан. Ө.х Монгол бичгийг халж төрийн бичгээр Дөрвөлжин бичгийг сонгосон. Уг бичгийг Хубилай хаан зарлигаар төрийн их багш Пагва лам зохиосон. 9. Шашин номыг дэлгэрүүлэх талаар зарлиг гаргаж лам хуврагыг алба татвараас чөлөөлж, сүм хийдийг олноор бариулах болсон. “Хос ёсны онол” энэ үеэс бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн. 10. Юань гүрний харкяанд орсон ард түмнүүдийн эсэргүүцэл, тэмцлийг дарж, өөрсдийн байр суурийг бэхжүүлэхэд Юаны хаад ихээхэн чармайлтыг гаргах болсон.  Юань гүрний үеийн төрийн бүтэц, зохион байгуулалт: -Төрийн дээд эрх мэдэлтэн бол хаан -Дотоод бичгийн яам /Уг яаманд сангийн, ёслолын, цэргийн, шүүхийн, үйлдвэрийн зэрэг 6 яам харъяалагдаж байв./-Нууц бичгийн яам-Түшмэлийн хэргийн яам Эдгээр 3 яамыг төрийн 3 сайд ерөнхийлөн захирч байв.  Засаг захиргаа байгуулал,хууль цааз Юань улсын төрийн дээд эрх мэдлийг хаан “монгол” барьж түүний удаад хатан,хунтайж хан хөвгүүд, угсаа төлийн ван нар орж байжээ.1271 оноос Юань улсын төрийн дээд байгуулага нь Дотоод бичгийн яам, Нууц бичгийн яам,Дэвшүүлэх бууруулах яам зэрэг байв.Дотооп бичгийн яам нь: Юань улсын засаг захиргааны бүх эрхийг удирдаж төрийн дээд байгуулага байжээ.энэ яамыг”эрхэлсэн сайд” толгойлж  энэхүү тушаалд хааны орыг залгамжлах хунтайжийг тавьдаг байв. Дотоод бичгийн яамны эрхэлсэн сайдын дараа баруун,зүүн этгээдийн тэргүүлсэн сайд “Чинсан” нар орж байжээ. Баруун этгээдийн сайд нь зүүнийхээс илүү эрх мэдэлтэй байв.Тэргүүн сайдын дор цэрэг улсын хүнд хэргийг тэгшлэн засагч хэмээх дөрвөн сайд,засагя туслагч түшмэл  Юань улсын сударт бичэснээр засаг захиргааны хувиар байнга өөрчлөгдөж байсан бөгөөд 1330 оны байдлаар Төвлөн засах яамныг түүний салбар буюу төлөөний яам-10,чөлгөө-185,шүлтсэн-33,тойрог359,гацаа-1127 байжээ. Уугуул Монгол нутагт засаг захиргааны хувиар өөрчлөгдсөнгүй. Хублай хаан хууль цааз нь төрийн асуудлыг зохцуулхад чигэлсэн дүрэм журам байлаа    Юан гүрний үед засаг захиргааны хамгийн том нэгж нь “Mуж” байв. Тужийг дотор нь :            -Дотоод муж            -Гадаад муж гэж 2 ангилж байсан. Дотоод муж нь хаанд шууд захирагддаг байсан бөгөөд харин гадаад муж нь нийт 11 мужаас бүрддэг байжээ. Муж нь дотроо: -Олон зам-Зам-Олон фү-Жоу-Сянь гэж хуваагддаг. Муж болон олон замыг 25-аас дээш насны монгол даргач нараар захируулдаг байв. Харин гацаа болон тосгодыг хятад хүнээр захируулдаг байжээ.  Усан суваг      Юань улсын түүхийн нэгэн гайхамшиг бол Хан жаогаас Бэжин хүртэл татсан усан суваг юм. Юань улсын үед татсан энэ сувгууд нь хятадын усан замын тээврийг 900км-р багасгаж чадсан нь маш гайхалтай хэрэг байсан юм. Далайн тээвэр Юань улсын үед хятадын далайн тээвэр урьд үзэгдээгүйгээр хөгжжээ. Тухайн үед гол мөрнөөр тээвэрлэх нь хурай замаар тээвэрлэхээс хоёр дахин хямд ,далайн тээврийн зардал нь гол мөрний тээврээс гурав дахин хямд байв. Юань улсын оргил үед далайн тээврийн онгоц 1800 давж байсан бөгөөд түүгэр жилд 330 гаруй түмэн таар будаа зөөдөг байв. Худалдаа Хублай хаан цаасан мөнгө гаргаж гүйлгээнд оруулсан нь хятдын худалдааны түүхэнд эргэлт гаргаж чаджээ. Ийнхүү цаасан мөнгө гаргахын тулд Юань улс цогц арга хэмжээ авсан. n Бүх нутагт цаасан мөнгөөр алт солих бөгөөд бүх газар мөнгө нь ижил үнэ ханштай n Аливаа зардал төлбөрт цаасан мөнгө гаргахын хуулиар баталсан.n Цаасан мөнгийг хуулиар “хуурамчаар болон дуурайн хийх “ үйлдхмйг хориглов. Ийнхүү цаасан мөнгийг улсын хэмжээнд гүйлгээнд гаргасан нь дэлхийн цаасан мөнгө дэлгэрэх үүдийг нээж өгчээ. Мөн худалдааны ховор цухал барааны 10/1 хувийг ,өнгөн хэрэглээний бараанаас 15/1 хувийг татварт авч байв. Юань улсын зөвхөн далайн дагуу 97 улс оронтой худалдаа хийж байв. Худалдааны онгоц Японд 7-8 хоногт хүрдэг байв. Засгийн газраас худалдааг өргөтгөх зорилгоор хувь хүнд мөнгө өгч худалдаа хийлгэдэг бөгөөд олсон ашгийн 70 хувийг улс хөлс болгон авдаг байжээ. Албан татвар Албан таварын дүрмийг 1236 онд Өгөдэй хаан авч хэрэгжүүлжээ. Энэ систем нь үндсэндээ газрын албан татвар, хүн амын татвар байсан байна.Хүн амын татвар нь хүн бүрээс жилд хоёр таар будаа авна, Урчууд ,Лам санаваартан , алдартай бичгийн хүмүүсийг  хүн амын албан татвараас чөлөөлдөг байжээ. Татварын хүнд хэцүү нь өмнөд хэсэгт ноогдож байсан байна. Худалдааны нийт 32 төрлийн  татвар авдаг байлаа. Бичиг үсэг ,Боловсрол Олон улсуудыг эгнээндээ нэгтгэсэн Хублай хаан аль нэгний бичиг үсгийг дээгүүр тавих нь бусдын дургүйцлыг төрөөлж улмаар цаашлаад улс гүрний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзээд 1269 онд Пагва ламаар Дөрвөлжин бичгийг зохиолгосон.

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
BATNAA (зочин)

BAYARLALAA NETEES HAIGAAD OLDOHGUI BAISAN YUM

BATNAA (зочин)

BAYARLALAA NETEES HAIGAAD OLDOHGUI BAISAN YUM

BATNAA (зочин)

BAYARLALAA NETEES HAIGAAD OLDOHGUI BAISAN YUM

tumee (зочин)

bayrlaa

gyals (зочин)

bayarlalaa ih heregt medeelel baina

давка (зочин)

mash ih bayarlalaa amjilt

амараа (зочин)

olon sonin sodon zuil bn a bayrlalaa

bayarsaruul (зочин)

уучлаарай гадаад муж нь хаана байгаа юм

Зочин

thxs....

namuuka (зочин)

ta buhend mash ih bayrlalaa bie daah ajil hiih gj neeree tamaa tsaijiij 1 yum olloo

lol (зочин)

t1mal hahahah alaa maij sda mini hahaha

lol (зочин)

t1mal hahahah alaa maij sda mini hahaha

тис (зочин)

thx chi tisiin yuni surguuli we

Nandia (зочин)

Bayrlalaa ene sedbeer seminar yawuulahad min ix tus bolohuits medeelluud bn

S.aHa (зочин)

Hubilai haan buyu YUani gurni talaar presentation tavih gsiin belen matrial oldodguiee tsag ni tulaad bdag...

puugii (зочин)

unexeer heregtseetei medeelel bna mash ix bayarlalaa.

naagii (зочин)

dawgui ym bn zaawal yaagd ingeel duuschiw hytadiin tuuh ymuuda ain ene kk

ALTANKHUYAG (зочин)

OLYGHFYGTFYOFYUYUIPOIIIIIIIIII

даваадорж (зочин)

одоо сэлмээр байлдвал ч

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)